nextjs

Бидний тухай

2004 онд байгуулагдсан Мандал Санхүүгийн Нэгдэл нь даатгал, хөрөнгийн зах, хөрөнгө оруулалтын менежмент, эрсдэлийн менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын тэргүүлэх санхүүгийн байгууллага юм. Бид эрсдэлийн удирдлагад суурилсан, урт хугацааны хөрөнгө оруулагч бөгөөд тогтвортой стратегийн хөрөнгө оруулалтын боломжуудад төвлөрөн ажилладаг.

Мандал Санхүүгийн Нэгдэл нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд нийт 70 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг дотоодын зах зээлд татсан туршлагатай. Бид Хонг Конг, Лондон, Нью Йоркод байрлах олон улсын хөрөнгө оруулалтын сангуудтай хамтран ажиллаж, санхүү, үл хөдлөх хөрөнгө, худалдаа, үйлдвэрлэлийн компаниудад хөрөнгө оруулдаг.

Өнгөрсөн хугацаанд бидний хөрөнгө оруулсан төслүүдийн дундаж өгөөж нь 20%-30% байсныг тэмдэглэх нь зүйтэй.

Бид олон улсын эрсдэлийн удирдлага болон компанийн засаглалын арга барилыг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэхэд анхааран ажилладаг.

Бидний филисофи

nextjs
Хөгжиж буй зах зээлд хөрөнгө оруулалт хийх нь ахисан түвшний эрсдэлийн менежмент хэрэгжүүлэхийг шаарддаг.
nextjs
Хөгжиж буй зах зээлд хөрөнгө оруулалт хийх нь ажлын байрыг бий болгож, ядуурлыг бууруулах боломжийг олгодог.
nextjs
Хөгжиж буй зах зээлд үйл ажиллагаа явуулж буй компаниуд нь олон улсын менежментийн туршлага болон тухайн улсынхаа онцлогийг хослуулан ойлгох шаардлагатай болдог.
nextjs
Үргэлж өндөр ёс суртахуунтай байх нь амжилттай бизнесийн суурь мөн.

Удирдлагын баг

health
Ө.Ганзориг
ТУЗ-ийн дарга, Мандал Санхүүгийн Нэгдэл
health
Б.Батхишиг
Гүйцэтгэх захирал, Мандал Санхүүгийн Нэгдэл
health
Г.Ганзориг
Ерөнхий захирал, Мандал Санхүүгийн Нэгдэл
health
Ш.Гантуяа
Маркетинг хариуцсан захирал, Мандал Санхүүгийн Нэгдэл
health
Б.Энхтүвшин
Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч, Мандал Даатгал
health
Г.Батзориг
Гүйцэтгэх захирал, Мандал Ассет Менежмент
health
А.Өлзийдэлгэр
Гүйцэтгэх захирал, Мандал Капитал Маркетс
health
Г.Чинсанаа
Гүйцэтгэх захирал, Мандал Дижитал Кредит
health
Г.Барсбаатар
Гүйцэтгэх захирал, Мандал Риск Менежмент
health
Ч.Бат-Эрдэнэ
Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч, Мандал Лайф
health
Б.Баянмөнх
Гүйцэтгэх захирал, Тэнгэр Даатгал

Хөрөнгө оруулалт

nextjs

Мандал Ассет Менежмент

Монголын хамгийн том хөрөнгө оруулалтын менежментийн компани /ХОМК/ болох Мандал Ассет Менежмент ХОМК нь 2012 онд байгуулагдсан билээ. Мандал Ассет Менежмент нь Санхүүгийн Зохицуулах Хорооны тусгай зөвшөөрөлтэйгөөр 40 гаруй мянган хөрөнгө оруулагчдын мөнгийг удирдаж байна. Хамгийн том хөрөнгө оруулалтын сан болох /ХОС/ Мандал Ирээдүйн Өсөлт ХОС, анхны хамтын нээлттэй, финтек сан болох Мандал Хуримтлал, монголын анхны хувийн хөрөнгө оруулалтын сан болох Мандал Пи И болон Мандал Глобал сангуудыг удирдаж ажилладаг.

Та мөнгөө хуримтлалын хүчийг ашиглаж олон дахин өсгөхийг хүсвэл энд дарна уу. Бид танд түргэн шуурхай үйлчилж үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх болно.

nextjs

Мандал Капитал Маркетс

Мандал Капитал Маркетс ҮЦК нь 2009 онд Санхүүгийн Зохицуулах Хорооны тусгай зөвшөөрөлтэйгөөр байгуулагдсан брокер, дилер, андеррайтер, болон хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлтэй, Монголын Хөрөнгийн Биржийн гишүүн байгууллага юм. Мандал Капитал Маркетс нь монголын хөрөнгийн зах зээл дээрх тэргүүлэгч үнэт цаасны компани бөгөөд хөрөнгийн зах зээл дээр тасралтгүй шинэ хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн гарган ажиллаж байна.

Та хувьцаа, бонд авахыг хүсвэл энд дарна уу Бусад үнэт цаасны компаниас ялгаатай нь бид санал болгож буй бүтээгдэхүүндээ өөрсдөө ч бас хөрөнгө оруулалт хийдэг билээ.

nextjs

Тэнгэр Даатгал

Тэнгэр Даатгал нь 2001 онд Санхүүгийн Зохицуулах Хорооны тусгай зөвшөөрөлтэйгөөр байгуулагдан ажиллаж эхэлсэн Монгол Улсын тэргүүлэгч даатгалын байгууллага юм. Тэнгэр Даатгал нийт 70,000 гаруй даатгуулагчтай бөгөөд онлайн даатгалыг дотоодын зах зээлд анх нэвтрүүлсэн даатгагч билээ. Тэнгэр Даатгал нь дэлхийн нэр хүндтэй Berkshire Hathaway Specialty Insurance даатгагчийн монгол дахь түнш байгууллага юм.

Та нөхөн төлбөрийн үйлчилгээгээр тэргүүлэгч Тэнгэр Даатгалд машин, байр, бизнесээ даатгуулах бол энд дарна уу.

nextjs

Мандал Даатгал

Мандал Даатгал нь Монгол Улсын хамгийн том даатгалын компани юм. Мандал Даатгал нь эрсдэлийн нөөц сангийн хэмжээгээр салбартаа тэргүүлэгч бөгөөд жил бүр 90,000 гаруй даатгуулагч нар Мандал Даатгалд итгэж даатгуулж байна. Мөн олон улсын даатгалын компаниудын зэрэглэл тогтоогч AM Best агентлагаас зэрэглэл авсан цорын ганц даатгагч бол Мандал Даатгал юм.

Та хамгийн том, хамгийн найдвартай даатгалын компанид машин, байр, бизнесээ даатгуулах бол энд дарна уу.

nextjs

Мандал Риск Менежмент

Мандал Риск Менежмент нь Байгууллагуудад мэдээллийн аюулгүй байдлын цогц үйлчилгээ үзүүлэгч компани юм. Бид дэлхийн жишиг шийдэл болох мэдээллийн аюулгүй байдлын аутсорсинг үйлчилгээг Монголдоо анх удаагаа нэвтрүүлж үйлчилгээ үзүүлж байна. Бизнесийг санхүүгийн алдагдал оруулах, нэр хүндэд нь хохирол учруулах болон харилцагчийн мэдээллийг хулгайлах кибер халдлагаас хамгаалснаар бид харилцагч байгууллагуудаа бизнесийн амжилтад хүрэхэд нь хамгийн ойрын түнш байдаг.

Та байгууллагаа кибер халдлагаас хамгаалахыг хүсвэл энд дарна уу.

nextjs

Мандал Дижитал Кредит

Мандал Дижитал Кредит ББСБ нь Санхүүгийн Зохицуулах Хорооны зөвшөөрөлтэй, тэргүүлэгч зээлийн үйлчилгээ үзүүлэгч компани юм. Тус компани нь харилцагчийн зан төлөв, сэтгэлзүйд суурилсан зээлийн эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан хамгийн хялбар, хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээг үзүүлэхээр зорин ажилладаг.

Та өрсөлдөхүйц нөхцөлтэй зээл сонирхож байвал энд дарна уу.

nextjs

Мандал Лайф

Мандал Лайф нь ард иргэдэд урт хугацаат амь даатгалын үйлчилгээ үзүүлдэг, Санхүүгийн Зохицуулах Хорооны тусгай зөвшөөрөлтэй компани юм. Мандал Лайф нь дэлхийд тэргүүлэгч Hannover Re даатгалд давхар даатгагдсан бөгөөд MCS, Golomt Financial Group, Pinnacle Consulting, DFA зэрэг дотоод гадаадын тэргүүлэгч компаниудын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан билээ.

Та тэжээгч нь амь насаа алдсанаас болж үр хүүхэд, хань ижилд тань учрах санхүүгийн эрсдлээс хамгаалахыг хүсвэл энд дарна уу.

Холбоо барих

Оффисын утас: 72729911

Имэйл: info@mandal.mn

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө – 54, Мэрү тауэр

© 2024 Мандал Санхүүгийн Нэгдэл